Анкет бөглөх
Туслах, үйлчилгээний ажилтан, оператор, засварчин гэсэн албан тушаалд горилж буй бол

ИТА, захиргааны ажилчид, нягтлан нярав, засварын механик гэсэн албан тушаалд горилж буй бол

АНКЕТ БӨГЛӨХДӨӨ АНХААРАХ ЗҮЙЛҮҮД:

Та ажилд орохоор хандах гэж байгаа бол доорхыг анхааралтай уншина уу.

-Эхлээд тус вэбсайтнаас болон өөрийн боломжит бусад сувгаар манай компанийн талаар ойлголт авах.

-“Анкет татаж авах” гэдгийг дарж тусгайлан бэлдсэн маягт бүхий “Ажилд орох өргөдөл”-ийг бөглөх.

-Анкетанд зургаа заавал наасан байх

-Анкет бөглөсөн байдлаас тухайн хүний бичгийн соёл, цэвэрч нямбай байдал харагддаг учир, ялангуяа захиргааны болон оффисын ажил горилж байгаа хүн үүнд анхаарах.

-Ярилцлага шалгалтад ирэх үедээ цагийг хатуу баримтлах. Үнэхээрийн хүндэтгэх шалтгаантай бол хоцрох тухайгаа заавал урьдчилан утсаар мэдэгдэх. Ярилцлагад хэл чимээ өгөхгүйгээр хоцорсон хүнийг бид шууд тэнцээгүйд тооцно.

Ажилтан шалгаруулах процесс дараах байдлаар явагдана:

1. Анкет буюу “Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт”-ыг компанийн байранд биеэр хүлээж авах, эсвэл hr@khishigarvin.mn хаягаар хүлээн авна.

2. Бид ирүүлсэн материалтай танилцаад ярилцлага шалгалтад дуудах хүмүүс рүүгээ утсаар холбогдоно (иймд та утасныхаа дугаарыг анкетан дээр алдаагүй зөв бичих, мөн холбогдох боломжтой дугааруудыг бичихдээ анхаарна уу).

Гэрээ хийхээр ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирэх

  1. Иргэний цахим үнэмлэх /хуулбарын хамт/
  2. Диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификат /хуулбарын хамт/
  3. Жолооны үнэмлэх /хуулбарын хамт/
  4. Оршин суугаа газрын тодорхойлолт
  5. Эрүүл мэндийн шинжилгээний бичиг /Зөвхөн хөдөө орон нутагт ажиллах шаардлагатай ажлын байранд/
  6. Цусны бүлэг тодорхойлуулсан бичиг /Зөвхөн хөдөө орон нутагт ажиллах шаардлагатай ажлын байранд/
  7. Цээж зураг 4%
  8. ЭМД, НД байгаа бол хуучин дүүргээсээ заавал шилжүүлэг хийлгэж өгөх Жич: /байхгүй тохиолдолд 2% цээж зураг, цахим үнэмлэхний хамт өгч шинээр нээлгэх/
  9. ХХБ карттай бол картын дугаараа бүртгүүлэх Жич: Хэрвээ картгүй бол ресепшинд карт захиалах  /цахим үнэмлэхний хуулбар, зураг/