Хүний нөөц
Гүйцэтгэх удирдлагын зурвас

Улс үндэстнийхээ үсрэнгүй хөгжил, бүтээн байгуулалтын эрин үед амьдарч байгаа та бид ихээхэн азтай хүмүүс юм. Дэлхийд гайхуулах тэрхүү өндөр өсөлтийн хөдөлгөгч хүч нь хувийн хэвшил, компаниуд байдаг бол, компаниудын хөгжлийн нууц нь тэнд ажиллаж байгаа баг хамт олонд байдаг билээ.

Манай компани шинэ хүн ажилд авахдаа тухайн хүний ажилд хандах хандлага, харьцаа, үнэнч шударга байдал зэргийг нь давын өмнө харгалзаж үздэг. Зөв суурьтай бөгөөд юмыг хурдан сурч өөриймшүүлж чаддаг, ажилдаа болон аливаад үнэн сэтгэлээсээ ханддаг хүн бол цаашдаа хол явдаг. Тухайн хүн сайн байна уу, муу байна уу гэдэгтээ гол нь биш, сайжирч байна уу, муудаж байна уу гэдэг нь гол юм. Тиймээс компанийхаа өсөлт хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ өөрөө хувь хүнийхээ хувьд өсч хөгжих залуучуудыг бид урьж байна.

Байгууллага өсч хөгжинө гэдэг бол тэнд ажиллаж байгаа хүмүүс нь хамтдаа өсч хөгжиж байна гэсэн үг билээ. Манай вэбсайтыг үзэж, манай компанийн бодлого, үйл ажиллагаатай танилцаад нэгийг бодсон бол эргэлзэлгүй бидэнтэй холбогдоорой. Тэр алхам тань та бидний хамтдаа аялах урт аяны замын гараан зурхай болог!

Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал   / М.Тулгат/