Бид юу хийдэг вэ?
Зам болон дэд бүтцийн чиглэлээр

Бид сайжруулсан шороон болоод хатуу хучилттай авто зам шинээр тавих, засвар арчлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд авто замын ажлыг норм стандарт, технологийн дагуу чанартай хийж гүйцэтгэн ажиллаж байна.

1. Саус Гоби Сэндс ХХК – Нармандахын уурхай болон Өмнөговь аймгийн Гурван тэс сумыг холбосон 30км авто зам, мөн тус уурхайгаас шивээ хүрэнгийн хилийн боомт хүртлэх 55км авто зам шинээр тавих

2. Эрдэнэс Таван Толгой ХХК – Уурхайн тусгай зориулалтын замын ажлууд

3. Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын туслан гүйцэтгэгч

      

4. Яргайтын богинын 1,6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил