Бид юу хийдэг вэ?
Ил уурхай

   

Бидний хийж гүйцэтгэсэн ажлуудын томоохноос дурдвал 2008-2009 онд Монгол улсын нутаг дэвсгэрт орших Канадын Сентерра Гоулд компанийн “БОРОО ГОУЛД” алтны уурхай, мөн 2009-2010 онд Канадын Саус Гоби Ресорсез компанийн Өмнөговь аймгийн нутагт орших “САУС ГОБИ СЭНДС”-ийн нүүрсний уурхайн ажлуудыг нэрлэж болох бөгөөд 2013 оноос Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой ХК”-ий ТАВАН ТОЛГОЙН нүүрсний ордын цанхийн баруун, зүүн хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг явуулж байна.

Эрдэнэс Таван Толгой - Цанхийн уурхайн төсөл

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Монгол улсын уул уурхайн салбарын томоохон төсөл болох Таван толгойн нүүрсний ордын цанхийн баруун хэсэгт манай компани 2013 оны 2 дугаар сард хөрс хуулалтын ажлыг эхлүүлэн гэрээт олборлолтын үйл ажиллагааг олон улсын норм стандартын дагуу хийж гүйцэтгэсэн.

Баруун цанхийн уурхайд “Монгол уурхайчид” түншлэлээр ажиллаж, Зүүн цанхийн уурхайд “ТТЖВКО” компанитай гэрээгээр ажиллаж байна. Тус төсөлд манай компани 3 ээлжийн 1000 орчим ажилчид, 400 орчим уул уурхайн зориулалтын хүнд машин механизм, тоног төхөөрөмжтэйгөөр 365 хоног, 24 цагаар тасралтгүй ажиллаж байна.