Бид юу хийдэг вэ?
Бид юу хийдэг вэ?

Хишиг Арвин Групп нь ил болон далд уурхай, барилга, авто зам, дэд бүтэц, инженерийн салбарт гэрээт гүйцэтгэгчийн үйл ажиллагаа явуулдаг үндэсний тэргүүлэгч оператор компани юм. Та зүүн талын цэсээр орж манай үйл ажиллагаа, одоо хэрэгжүүлж буй төслүүдтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой.

 

Гүйцэтгэсэн ажил, төслүүд

1997-2001

“Эко констракшн” ХХК, “Алтай констракшн”, “Сөүл” групп, “Орчлон констракшн”, “MCS” групп, “Авзага трейд” ХХК зэрэг компаниудын барилгын суурийн болон туслах ажлууд.      

2000

“Алтан дорнод монгол” ХХК-ийн уурхайн олборлолт болон зам засварын ажил.

2001-2004

“Бороо гоулд” ХХК-ийн Тайширын алтны үндсэн ордод  уурхайн дэд бүтцийн цогц үйлчилгээ (зам засвар,  далан, үйлдвэрийн суурь, бутлуур, шигшүүр), туслах ажлууд. 

2005

Япон улсын засгийн газрын санхүүжилттэй төслийн хүрээнд зохион байгуулагдсан Улаан чулуутын хогийг булах ажил..

2008

Бороо гоулдын Гацуурт төслийн алтны үндсэн ордод зам, барилгын туслах ажлууд. 

2010

“Саусгоби Cэндс” ХХК-ийн Нармандах уурхайн үндсэн болон туслах ажил, дэд бүтцийн ажил үйлчилгээний гэрээт оператор. 
 
Шарын гол “Эрхэс Майнинг” ХХК, “Герман алт” ХХК-д алтны шороон ордын хөрс хуулалт, олборлолтын ажил.
 

2011

“Эрдэнэс Таван Толгой” ХК-ны зам засварын ажил, уурхайн олборлолт, хөрс хуулалт, тээвэрлэлтийн ажлууд.

2012

““Оюу толгой” ХХК-ний олон улсын нисэх буудал барих ажлын туслан гүйцэтгэгч.

2013-2015

2017-2018

““Эрдэнэс Таван Толгой” ХК-ны Баруун Цанхийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын гэрээт оператор, нүүрс ачилтын ажил

 
2015-2018 “Эрдэнэс Таван Толгой” ХК-ны Зүүн Цанхийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг "TTJVCo” компанитай хамтран явуулж байна.
2016-2018 Уул уурхайн үндэсний тэргүүлэгч оператор Хишиг Арвин Индустриал компани нь Тийсс компанитай хамтран, Монгол Улсад Рио Тинто компанийн хэрэгжүүлж байгаа Оюу толгой зэс, алтны уурхайн налуу ам барих төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байна