Бидний тухай
Менежментийн баг

Б.Хишигдорж

Ерөнхий захирал

1992 онд хуучнаар Тээврийн техникумыг механикч мэргэжлээр, 2010 онд Газарчин дээд сургуулийг уул уурхайн бизнес удирдлагын мэргэжлээр төгссөн. 1997 оноос Хишиг Арвин Индустриал ХХК-ий үүсгэн байгуулагч, Ерөнхий захиралаар ажиллаж байна. 2014 онд Алтангадас одонгоор шагнагдсан.

Х.Батхишиг

Гүйцэтгэх захирал

2014 онд Шанхай хотын Тонжу их сургуулийг, 2015 онд МУИС-ийн хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр. 2015 оноос Хишиг Арвин Индустриал ХХК-д Гүйцэтгэх захиралаар ажиллаж байна.

Т.Бямбажамц

Санхүү эрхэлсэн дэд захирал

1992 онд Дархан хотын сувилагчийн сургууль, 2008 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг тус тус төгссөн. Бизнесийн удирдлагын бакалавр. 1994-1997 онд Улсын клиникийн төв эмнэлэгт ажиллаж байгаад 1997 оноос Хишиг Арвин Индустриал ХХК-ий үүсгэн байгуулагч, дэд захирал, 2015 оноос Санхүү эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байна.

Иан Мкнэйл

Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал

1977 онд Өмнөд Австралийн Технологийн их сургуулийн Уулын ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Австрали болон Монгол улсын уул уурхайн салбарт технологи, төслийн удирдлагын чиглэлээр ажилласан 40 гаруй жилийн туршлагатай. 2006-2015 онд Бороо Гоулд компанид үйл ажиллагаа хариуцсан ахлах менежер, 2015 оноос Хишиг Арвин Индустриал компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байна. 

М.Тулгат

Бизнес хөгжил хариуцсан дэд захирал

2003 онд Японы Киото их сургуулийн Эдийн засгийн факультетийг бакалавр, 2005 онд мөн сургуулийг магистр зэрэгтэй төгссөн. 2005-2009 онд Японы Софтбанк группын Төлөвлөлтийн хэлтэст санхүүч, 2009-2013 онд Бэста ХХК үүсгэн байгуулагч, захирал, 2013-2015  Хишиг Арвин Индустриал ХХК-д Ерөнхий менежер, 2016 оноос тус компанийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирлаар ажиллаж байна.