Аюулгүй ажиллагаа & НХ
Нийгмийн хариуцлага, орон нутгийн харилцаа

Манай байгууллага “Компанийн нийгмийн хариуцлагын (CSR) үйл ажиллагааны хүрээнд үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулах, хүмүүнлэгийн олон талт үйлсэд тодорхой ажлуудыг зохион байгуулж сайн үйлсийн аян өрнүүлдэг уламжлалтай.

  • Аж ахуй нэгж байгууллагуудыг донор болох хүмүүнлэгийн үйлсэд хамрагдахыг уриалан, компанийн ажилчид нэгдсэн зохион байгуулалтайгаар цусаа хандивлах сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулан цус судлалын үндэсний төвтэй хамтран ажиллаж байна.
  • Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт орших “Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв”-тэй хамтран ахмад буурал өвөө эмээ нартаа хувцас, хоол хүнс зэрэг эд материалын болон сэтгэл санааны тусламж үзүүлэн гэгээн үйлсийг дэмжих ажлыг зохион байгуулдаг.
  • Непко хэвлэлийн газраас шинжлэх ухааны үндсэн салбаруудын суурь ойлголтыг “30 секундээс 3 минутад” багтаан тайлбарласан танин мэдэхүйн цувралыг орчуулан гаргасан бөгөөд энэхүү цуврал ном боломжийн үнээр худалдаанд гарч, аль болох олон хүнд хүрээсэй гэсэн үүднээс манай компани номын хэвлэлтэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн үндэстний танин мэдэхүйн боловсролд бага ч болов хувь нэмэр оруулж хамтран ажиллалаа. 

Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын Баруун цанхийн нүүрсний уурхайд амжилттай олборолт хийн, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд бодит хувь нэмэр оруулахаас гадна тухайн бүс нутгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байна.

  • Цогт-цэций сумын ногоон байгууламжийн арчилгаа, усалгааны ажилд техник тоног төхөөрөмжийн тусламжийн ажил үйлчилгээ
  • Өмнө говь аймгийн Цогт-цэций сумын доторхи шороон замыг сайжруулах ажлыг өөрсдийн техникийн эх үүсвэрээр зохион байгуулах
  • Мөн тус сумын иргэдийн эрүүл мэндэд анхаарч төв эмнэлэгт эмчилгээ оношлогооны тусгай аппарат хандивлах хүмүүнлэгийн үйлс
  • Цогт-цэций сумын ерөнхий боловсролын сургуульд хүүхдийн сурч хүмүүжих орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор принтер, хувилагч, компьютер зэрэг бараа материалын дэмжлэг туслалцаа үзүүлэх гэх мэт олон талт хамтын ажиллагааг орон нутагтай хамтран хэрэгжүүлж байна.

       

 

Сургалтын төлбөр олголоо

Нийгмийн хариуцлагыг дэмжих ажлын хүрээнд Ханбогд сумын 2 оюутанд нэг жилийн сургалтын төлбөрийг гардуулав. Амжилттай суралцсан тохиолдолд цаашид дэмжиж ажиллахаар боллоо.

 

Ханбогд сумын 10 худагт нарны эрчим хүчээр ажилладаг орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулан  хүлээлгэн өглөө.

Манай компани 150 сая төгрөгөөр Ханбогд сумын 10 худагт нарны эрчим хүчээр ажилладаг орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулан шинэчилж Өмнөговь аймгийн төлөөлөлд хүлээлгэн өглөө. Эдгээр төхөөрөмж нь хүрээлэн буй орчинд ямар ч сөрөг нөлөөгүй бөгөөд 34-80 метрийн гүнээс ус татан гаргана. 45 өрх унд, хэрэглээний усаа эндээс авч, 13 мянган толгой мал сүргээ ундаалах юм. Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийн хөгжилд хөрөнгө оруулсаар  байна.