Худалдан авалт
ХУДАЛДАН АВАЛТ, ТЕНДЕР

Машин тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, түлш шатахуун, үйлчилгээний болон тослох материал, барилгын түүхий эд, материал, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл, хүнсний болон аж ахуйн материал, мэргэжлийн ажил үйлчилгээ гээд тус компанид шаардлагатай бараа, ажил үйлчилгээг үзүүлэх боломжтой байгууллага, аж ахуйн нэгжүүд энэ булангаас худалдан авалт, тендертэй холбоотой мэдээллүүдийг авах боломжтой.

Зарласан тендерийн мэдээлэл

No.

Тендерийн нэр

Зарласан огноо

Дуусах огноо

Нэмэлт мэдээлэл

1

ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН ХУВЦАС, ГУТАЛ НИЙЛҮҮЛЭХ ТЕНДЕР

Хаасан Хаасан  

Тендерийн нэр. “ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН ХУВЦАС, ГУТАЛ НИЙЛҮҮЛЭХ ”

Уул уурхай, зам барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн ажлын хэрэгцээнд зориулж 500 ажилчдын өвлийн хөдөлмөр хамгааллын хувцас, гутал нийлүүлэх компаниудыг  хүсэлтээ  ирүүлэхийг урьж байна.

1: Ажлын хувцас

  • Хөдөлмөр хамгааллын зориулалттай гутал
  • Хөдөлмөр хамгааллын зориулалттай хувцас
  • Хорт бодисны  хамгаалалтын хувцас
  • Ажлын комбинзон

         Бараа бүтээгдэхүүний ерөнхий шалгуур

  • Хээрийн нөхцөлд тохиромжтой байх
  • Өвлийн  улиралд өмсөхөд зориулагдсан.
  • Хүний биед элдэв нөлөөгүй / эрүүл ахуйн шаардлага хангагдсан/
  • Чанарын өндөр түвшний шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүн байх.

         Бүрдүүлэх материал

  • Компанийн гэрчилгээ
  • Үйл ажиллагааны чиглэл, ханган нийлүүлэх бараа, ажил үйлчилгээний танилцуулга
  • Бараа материалын үнийн санал
  • Ижил төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулагч байгууллагатай үнийн дүнгийн харьцуулсан харьцуулалт
  • Төв оффисын хаяг, утас, вэбсайт хаяг
  • Хариуцсан ажилтны овог нэр, утасы дугаар, и-мэйл хаяг    

Дэлгэрэнгүй мэдээллийг:


Утас:99058342    И-мэйл: enkhbayar.b@khishigarvin.mn

 

Та бүхэн доорх бэлдсэн маягтын дагуу компаниа бүртгүүлж, харилцах цахим шуудангийн хаягаа бидэнд үлдээвэл шинэ тутам тендерийн зар тэрхүү хаягаар тань тухай бүр хүрч байх болно.

Ханган нийлүүлэгчээр бүртгүүлж шинээр зарлагдах тендерийн зар авч байх бол та доорх холбоосоор орж тогтсон маягтыг бөглөж бидэнд илгээнэ үү:

Бүртгүүлэх

Бүртгэлтэй холбоотой асуулт, тодруулга гарвал дараах дугаараар лавлана уу: Утас:9905-8342 procurement@khishigarvin.mn

 

Тендерт оролцогчдод тавигдах ерөнхий шаардлага

Ханган нийлүүлэх тухайн бараа, ажил үйлчилгээний онцлог, мөнгөн дүн, хариуцлагын хэмжээнээс хамааран тендер бүр дээр харилцан адилгүй шаардлага тавигдана. Үүнээс хамаарч бүрдүүлэх материал өөр өөр байх боловч, стандарт загварын хувьд дараах зүйлүүдийг бүрдүүлнэ.

БМ1

Тендерт оролцох санал буюу албан хүсэлт (төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга)

БМ2

Компанийн товч танилцуулга

БМ3

Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)

БМ4

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ (хуулбар)

БМ5

НӨАТ-ийн гэрчилгээ (хуулбар)

БМ6

Шаардлагатай хүний нөөцийн мэдээлэл (голлох ИТА-ын диплом, сертификатын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар)

БМ7

Сүүлийн 2 жилд хийж гүйцэтгэсэн ижил төрлийн ажил үйлчилгээний мэдээлэл (гэрээний хуулбар, ажил хүлээлцсэн акт, фото зураг г.м)

БМ8

Шаардлагатай тохиолдолд өөрийн тоног төхөөрөмжийн жагсаалт, хүчин чадлын мэдээлэл (машин тоног төхөөрөмжийн гэрчилгээ)

БМ9

Аудитын дүгнэлт бүхий сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан

БМ10

Харьяа татварын албаны тодорхойлолт

БМ11

Харьяа нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт

БМ12

Иргэний болон захиргааны шүүхийн тодорхойлолт (сүүлийн 1 жилийн хугацаан дахь шүүхийн маргааны мэдээлэл)