Бидний тухай
АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО БОЛОН ҮНЭТ ЗҮЙЛС
АЛСЫН ХАРАА

Уул уурхай болон зам, барилгын гэрээт ажил үйлчилгээний салбарт Монголдоо төдийгүй олон улсад тэргүүлэгч компани болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО
Үйл ажиллагааны болон аюулгүй ажиллагааны өндөр стандартыг ханган ажиллаж, үйлчлүүлэгчид, ажилчид, олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, улмаар нийгмийн хөгжил, сайн сайханд хувь нэмэр оруулна.
 

ҮНЭТ ЗҮЙЛС

Хишиг Арвин компаний үнэт зүйлс нь тус байгууллага алсын хараатайгаа уялдуулан өдөр тутмын үйл ажиллагаандаа болон хэрэгжүүлж буй төслүүддээ онцгойлон чухалчилж, бизнесийн амжилтаа дүгнэх суурь үзүүлэлт болно.
 
Аюулгүй ажиллагаа
 
Аюулгүй ажиллагааны соёлыг байгууллагын бүх түвшинд хөгжүүлэн, нийт ажилчдад хэвшил болгох замаар осол, гэмтлийг тэглэхийг зорино. 
 
Ёс зүй
 
Бүхий л үйл ажиллагаа хууль дүрэм, ёс журмын хүрээнд явагдах бөгөөд аливаад тэгш шударга, чин үнэнчээр хандаж, хүрээлэн буй орчны болон нийгмийн баялаг, өв соёлыг хамгаалан, тэдгээрт үлдэх сөрөг нөлөө хамгийн бага байхад анхаарч ажиллана.    
 
Бүтээмж
 
Бид үйлчлүүлэгчдийнхээ хүлээлтийг байнга давуулан биелүүлж, хийж буй бүхнээ чанартай, өндөр бүтээмжтэй гүйцэтгэхийг зорино. 
 
Хэмнэлт
 
Бид хамгийн бага зардлаар өндөр бүтээмжтэй ажиллахыг зорих бөгөөд, хамт олны гишүүн бүр аливаад ариг гамтай, хэмнэлттэй хандах, энгийн даруу байхыг эрхэмлэнэ. 
 
Хөгжил
 
Бид тасралтгүй дэвшил, байнгын сайжруулалтаар ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх бөгөөд, ажилчдын хувь хүний хөгжил, сайн сайхан байдлаар дамжуулан улс үндэстнийхээ хөгжилд хувь нэмэр оруулна.