Бидний тухай
Манай компани

Хишиг Арвин Индустриал нь 1997 оноос хойш уул уурхай, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсад анхны гэрээт олборлолтын үйлчилгээг нэвтрүүлж түүгээрээ өргөжин тэлж буй үндэсний оператор компани юм.

Тус компани нь Улаанбаатар хот дахь төв салбар, Өмнөговь аймаг дахь салбаруудаараа дамжуулан гадаадын болон дотоодын захиалагчиддаа уул уурхайн гэрээт олборлолтын болон дэд бүтцийн ажлуудыг хийж гүйцэтгэн туршлагаа улам нэмсээр байна.

Энэхүү хугацаанд бид Хишиг Арвин Индустриал, Хишиг Арвин Өргөө ХХК-ний 1000 гаран ажилчин, 500 гаран тооны техник хэрэгслэлийнхээ тусламжтайгаар улсдаа томоохонд тооцогдох уул уурхайн төслүүдэд тэдний шаардлага олон улсын стандартын дагуу гэрээт олборлогчын гүйцэтгэл, орон сууцны барилга, сургууль, онгоцны зам, нийт 100 км улсын хэмжээний автозам болон уурхайн ам нээх, хөрс хуулалт, нөхөн сэргээлт гэх мэт уул уурхайн бүхий л шатны хөрсний ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

Бид уул уурхайн дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ:

  • Гэрээт олборлолт
  • Анхан шатны техник эдийн засгийн судалгаа
  • Дэд бүтцийн барилгын зураг, төлөвлөгөө
  • Хөрс хуулалт
  • Уурхайн өргөтгөл, зураг төсөл
  • Нөхөн сэргээлт, ургамалжуулалт

Голлох захиалагчид

Уул уурхайн салбарт:

- Саус Гоби Сэндс ХХК - Зам засвар, уурхайн гэрээт ажил

- Бороо Гоулд ХХК - Уурхайн зам засвар, гэрээт ажлууд

- Эрдэнэс Таван Толгой ХК, Баруун цанхи  - Хөрс хуулалт, нүүрс олборлолт

- ТиТиЖиВико, Зүүн цанхи - Хөрс хуулалт, нүүрс олборлолт

- Оюу Толгой ХХК -  Уурхайн налуу ам барих төсөл бусад туслах ажлууд

Зам, барилгын салбарт:

- Сөүл Групп ХХК - Зайсан дахь орон сууцны барилгын ажил

- Тотал Инж - Замын ажил

- Бусад барилгын компаниуд  - Тоног төхөөрөмжийн  түрээс