Бидний тухай
Мэндчилгээ
Эрхэм таны амрыг эрэн мэндчилье.
 
Манай компани ийнхүү амжилттай ажиллаж ирсэн нь "өөрийн хийж чадах л зүйлийг хийх, түүнийг хамгийн найдвартайгаар гүйцэтгэх" гэдэг энгийн зорилт тавьж, түүнийхээ төлөө тууштай ажиллаж ирсний үр дүн юм. Өнгөрсөн жилүүдэд бид менежментийн нөөц болон хөрөнгө оруулалтаа үйл ажиллагааг төрөлжүүлэн салбарлуулахад бус, гүнзгийрүүлэн сайжруулахад чиглүүлж, тоног төхөөрөмж, машин механизмын паркаа зузаатган хүчин чадлыг нь нэмэгдүүлж ирсэн билээ. Харин цаашид урт хугацаанд тогтвортой хөгжих үндэс нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчинд нэн тэргүүний ач холбогдол өгөх явдал гэж бид үзэх болсон бөгөөд сүүлийн жилүүдэд энэ тал дээр хүчин чармайлт гарган ажиллаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн OHSAS18001 стандартыг ханган 2015 онд батламж аваад байна.

Манай гол баялаг бол зөвхөн машин техник биш, тэдгээрийг зөв горимын дагуу ашиглаж, өндөр бүтээмжтэй ажиллаж чаддаг засварын мэргэшсэн баг болон операторууд, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг ажилчид, хамт олон гэж бид үздэг. Өнөөдөр манай компани дэлхийн хамгийн сайн гэсэн машин техникээр тоноглогдон, тэдгээрийг дэлхийн хаана ч очсон гайхуулж чадах авьяаслаг ажилчдынхаа хүчээр өндөр бүтээмж бүхий жигд найдвартай ажиллагаагаар ханган ажиллаж байна.

Бидний үйл ажиллагаа явуулж буй төсөл хөтөлбөр болоод компанийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл мөн бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн хувь хүн, аж ахуй нэгж байгууллагуудад бидний үүд хаалга таньд үргэлж нээлттэй байх болно.

 
ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛ ХХК
Ерөнхий захирал Б.Хишигдорж