Мэдээлэл
ЭТТ ЦАНХИ ТӨСӨЛ ДЭЭР ТООСЖИЛТ БУУРУУЛАХ БОДИСЫН ТУРШИЛТ ХИЙЛЭЭ. БУЦАХ

ЭТТ Цанхи төсөл дээр тоос бууруулах бодисын туршилт хийлээ.

Манай Хишиг Арвин Индустриал ХХК нь Эрдэнэс Таван Толгой ХК –ийн “Цанхи” төсөл дээр 2011 оноос хойш туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа билээ. Энэ хугацаанд бид Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээний хүрээнд уурхайн үйл ажиллагааны явцад үүссэн тоосжилтыг бууруулахын тулд усалгааны системийг ашиглаж ирсэн бөгөөд 2019 онд  цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн саарал усыг уурхайн усалгаанд дахин ашиглах ажлыг хийж гүйцэтгэсээр байна. Мөн бид энэхүү тоосжилтын асуудлыг сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хэрхэн шийдэж болох талаар эрэл хайгуул, судалгаа хийсний үндсэн дээр тоосжилт бууруулах зориулалттай DUSTEX /Лигносульфанат/ холбогдох шаардлагыг хангасан бүтээгдэхүүнээр уурхайн технологийн замд туршилтын ажлыг 5 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэв.

Энэхүү тоосжилт бууруулах өндөр өртөг бүхий тусгай бодис ашиглах туршилтыг Хишиг Арвин Индустриал  ХХК -ийн санаачилгаар анх удаагаа явууллаа. DUSTEX /Лигносульфанат тусгай бодисыг зам дээр цацсанаас хойш 30-45 хоногийн турш нягтаршсан байдлаа хадгалах учир, усны хэрэглээний түвшин буурч, цаашид нийт зам, талбай дээр цацсанаар тоос дэгдэлт багасах төлөвтэй болох нь туршилтын үр дүнд харагдсан байна.

Манай компани үйл ажиллагаандаа сүүлийн үеийн, оновчтой, аюулгүй, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологи, арга ажиллагаа нэвтрүүлэх талаар цаашид ч туршилт судалгаа үргэлжлүүлэн явуулах болно. Манай уриа: “Сайн бүхнийг арвижуулъя.”