Мэдээлэл
ХИЙМОРЬ 2022 СПОРТ НААДАМ БУЦАХ

ХИЙМОРЬ 2022 СПОРТ НААДАМ

Хишиг Арвин Групп Компаний нийт ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ХИЙМОРЬ” спорт наадам 2022 оны 06 сарын 18 –ны өдөр амжилттай явагдаж шилдгүүдээ шалгарууллаа.

Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил зохион байгуулагдах боломжгүй байсан спорт наадам маань энэ жил илүү өргөн хүрээнд буюу спортын нийт зургаан төрлөөр, таван төсөл болон удирдлагын төв байрны нийт ажилтнуудын төлөөлөл болсон 500 гаруй тамирчид болон хөгжөөн дэмжигчдийн халуун дулаан уур амьсгал дунд эрч хүчтэй, эв найрамдалтай, шударга өрсөлдөөнтэй нэгэн өдрийг хамт олон, ажлын найз нөхөдтэйгөө өнгөрүүллээ.

Спорт наадамдаа идэвх чармайлт хичээл зүтгэлтэй, зохион байгуулалттай, мөн бусад баг тамирчдаа хүндэтгэн маш соёлтой оролцсон нийт тамирчдадаа болон эхний тоглолт эхлэхээс спорт наадмаа дуусах хүртэл нь баг, хамт олноо дэмжсэн нийт хөгжөөн дэмжигч нартаа баярлалаа.

Мөн тэмцээний нээлтийн үеэр захирлуудын зөвлөлөөс нэгэн гэнэтийн бэлгийг задалсан нь “ХИЙМОРЬ” спорт наадам маань энэ жилдээ хоёр дахь удаагаа зохион байгуулагдах болсныг та бүхэндээ ахин дуулгахад таатай байна.

Хишиг Арвин Групп Компаний маань үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаа 2022 онд бид ийнхүү хоёр удаа спорт наадам зохион байгуулах болсон тул удахгүй болох тэмцээндээ өмнөх амжилтаа ахиулан оролцохын тулд нийт ажилтнууд маань тогтмол бэлтгэл сургуулилтаа хийн, өөртөө болон хамт олондоо эрүүл зөв дадал бий болгож, спортоор хичээллэхийг уриалж байна.

Хийморь 2022 спорт наадмаас шагнал авсан баг, тамирчдыг танилцуулж байна.

1. Сагсан бөмбөг эрэгтэй төрөл

1. Сагсан бөмбөг эмэгтэй төрөл

2. Гар бөмбөг

3. Дартс

4. Гар барилдаан

5. Ширээний теннис эрэгтэй төрөл

5. Ширээний теннис эмэгтэй төрөл

6. Шатар

Шилдэг тоглогч сагсан бөмбөг

Мөнхбаяр "ЭТТ-Цанхи" төсөл

Цэцэгсайхан "Сорговь" төсөл

Шилдэг тоглогч гар бөмбөг

О. Хуягбаатар "Баянгол" төсөл

Ц. Анударь "Баянгол" төсөл

Сайн бүхнийг арвижуулна