Мэдээлэл
СОРГОВЬ ТӨСЛИЙН ХАМТ ОЛОН ХАВРЫН МОД ТАРИАЛАЛТАНД 1000Ш ХАЙЛААС МОД ТАРИЛАА. БУЦАХ

ХАВРЫН МОД ТАРИАЛАЛТАНД 1000Ш ХАЙЛААС МОД ТАРИЛАА.

Уурхайн үйл ажиллагаанаас хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах “Тонн баялаг-Нэг мод” хөтөлбөрийн хүрээнд Сорговь төслийн хамт олон 1000ш хайлаас модыг төслийн талбайд тарилаа.

Мөн эх дэлхий, байгаль орчноо хайрлан зохицон амьдрах Монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой ‘’Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөнд өөрсдийн хувь нэмрээ оруулсан Сорговь төслийн нийт "Хишиг Арвинчууд" -даа баярлалаа.

САЙН БҮХНИЙГ АРВИЖУУЛНА.