Мэдээлэл
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ХҮҮХДИЙН БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖЛЭЭ БУЦАХ

ХИШИГ-АРВИН ГРУПП НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ХҮҮХДИЙН БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИН, САНХҮҮЖИЛТЭД НЬ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЛАА.

Хишиг-Арвин групп нь компанийн үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг угтан нийгмийн хариуцлагын хүрээнд 2022 оны 06 дугаар сарын 01-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулагдсан “Жаргалтай Эх-Үрс” хүүхдийн баярын үйл ажиллагааг ивээн тэтгэж, хүүхэд багачуудын баяр хөөр инээд цалгисан нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Хүүхдийн баярын үйл ажиллагааны үеэр хүүхдүүдийн дунд нас насны ангилалаар дугуйн уралдаан, марафон гүйлт, хүүхдийн бөхийн барилдаан зэрэг олон тэмцээн уралдааныг зохион байгуулж тэмцээнд амжилттай оролцсон авъяаслаг багачуудыг шагнаж урамшуулав.

Сайн бүхнийг арвижуулна