Мэдээлэл
Хүүхдийн баярын өдөрлөг 2022 БУЦАХ

ХҮҮХДИЙН БАЯРЫН ӨДӨРЛӨГ 2022

Хишиг Арвин Групп компаний зүгээс олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан нийт 1280 ажилтныхаа 2430 бяцхан үрсэд нь зориулж байгалд ээлтэй даавуун уутанд эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнүүд болон амттан бэлэглэхийн хамт хүүхэд болгоны нас насны онцлогт тохирсон сэтгэхүй болон бие бялдар хөгжүүлэх тоглоомууд бэлэг болгон өглөө.

Мөн цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн турш албан ёсоор тэмдэглэж чадаагүй баярт өдрийг нь дурсамжтай өнгөрүүлэхийн тулд манай хамт олон 5 сарын 30, 31-ны өдрүүдэд компанийхаа төв байрыг хүүхдэд зориулан чимэглэж, амтат зайрмагаар дайлан, хүнд машин механизмын моделиудын үзэсгэлэн байрлуулан, супер 2 азтанг шалгаруулсан өдөрлөг зохион байгуулж, мөн замын түгжрэлийг бодолцон үзэж оройны 23 цаг хүртэл хүлээн авсан билээ.

Хүүхдийн баярын СУПЕР АЗТАНЫ шагнал болох 500,000 төгрөгийн эздээр:
 
1. 2022.05.30-нд Цэдэн-Иш Бямба Дунд оврын жолооч /ус/ - Кэй Эй Групп ХХК - Сор говь төсөл
2. 2022.05.31-нд Энхжаргал Түмэнжаргал ХММ-ын операторч /Өөрөө буулгагч/ - Хишиг Арвин Индустриал ХХК - Баянгол төсөл
Тохирлыг бид цахим хуудсаараа шууд дамжуулан тодрууллаа. Азтан болсон бяцхан үрсэд нь баяр хүргэе.
Бидний зохион байгуулсан өдөрлөгт хүрэлцэн ирсэн нийт хүмүүсдээ болон өөрсдийн авьяасаа үзүүлсэн бяцхан дүү нартаа баярлалаа.
 
Хүүхдийн баярын мэнд хүргэе. Хүүхэд бүхэн инээж байг