Мэдээлэл
"Шинэ бүтээл, оновчтой шийдэл" сэдэвт уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. БУЦАХ
Цанхи төсөл дээр ажиллаж буй Хишиг Арвин Индустриал ХХК -ны бүх ажилчдын дунд зохион байгуулсан "Шинэ бүтээл, оновчтой шийдэл" сэдэвт уралдаан амжилттай зохион байгуулагдаж, шилдэг бүтээлүүдээ шалгарууллаа.
 
Нийт 15 бүтээл ирснээс сонгон шалгаруулалтын үед 8 биет бүтээл шалгарсан. Шалгарсан бүтээлүүд цаашид уурхайн хэмжээнд ашиглагдах юм.
 
1-р байранд Засварын хэлтсийн "Б ээлж" -ийн хамт олны "хог хаягдлын овор хэмжээг багасгах шүүр шахагч" бүтээл
2-р байранд  Дунд оврын засварын хэлтсийн хамт олны "шарик сугалагч" бүтээл.
3-р байранд Засварын хэлтсийн "Г ээлж" -ийн хамт олны "wheel, brake group remove and installer tool" бүтээл шалгарлаа.
 
Уралдаан оролцогчдын шилдэг бүтээлүүдээс
 
 
Энэхүү уралдааны зорилго нь ажилчид ажлын байран дээрх хэрэглээнээс гарсан эд зүйлс болон хаягдал материалыг ашиглан өөртөө болон хамт олондоо хэрэгтэй бүтээлийг хийж, ажлыг хөнгөвчлөх, ажлын процессийг оновчтой санаагаар өөрчлөн хялбаршуулсан бүтээлч санаа бүхий оюуны бүтээл гаргахад оршино. 
 
Уралдаанд оролцсон нийт баг, хамт олонд талархал илэрхийлье. Цаашдын ажилд амжилт хүсье.