Мэдээлэл
“Өмнийн говиос дэлхийн тавцанд хамтдаа” нээлттэй өдөрлөгөөр “Шилдэг ажил олгогч-2021” байгууллагаар шалгарлаа. БУЦАХ

Кэй Эй рентал сервис ХХК  “Өмнийн говиос дэлхийн тавцанд хамтдаа” нээлттэй өдөрлөгөөр “Шилдэг ажил олгогч-2021” байгууллагаар шалгарлаа

 

         Монгол улсын хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөр, Өмнөговь аймгийг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөнд тусгагдсан хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Оюу толгой ХХК-иас зохион байгуулсан “ӨМНИЙН ГОВИОС ДЭЛХИЙН ТАВЦАНД ХАМТДАА” уриатай нээлттэй өдөрлөг 2021 оны 12-р сарын 04-ний өдрөөс 12-р сарын 08-ны хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд, Манлай, Баян-Овоо сумдуудад амжилттай болж өнгөрлөө. Тус нээлттэй өдөрлөгийн үеэр нийт 23 компани оролцсоноос “Хишиг Арвин групп” компанийн охин компани болох “Кэй Эй Рентал Сервис” ХХК орон нутгаас хамгийн олон ажил хайгч иргэдийг тогтвортой ажлын байраар хангасан тул “ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ -2021” байгууллагаар шалгарлаа.

 

Хамтын ажиллагаа – Амжилтын үндэс