Мэдээлэл
Ид шидийн орон төсөлд хандив өргөлөө БУЦАХ

Манай компаниас жил бүр уламжлал болгон харилцагчиддаа хүргүүлдэг олон зуун мэндчилгээ, түүнд зарцуулдаг төсвөө энэ жил “Ид шидийн орон 2” төсөлд  зоруилж 15 сая төгрөгийн хандив өргөлөө.

“Ид шидийн орон” төсөл нь анх 2017 оноос Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд хэрэгжиж, өдгөө хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон боловсрол хүмүүжлийн үйлчилгээ болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг явуулан олон хүүхдийн амьдралд гэрэл асааж байна.

Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хувийн бүү хэл, улсын чанартай хөрөнгө оруулалтаар хүүхэд хамгаалал, хөгжлийн зориулалттай барилга, байгууламж нэмж баригдаагүй бөгөөд, сүүлийн 30 жилд байгаагүй томоохон болох энэхүү төсөл залуучуудын санаачлага, уйгагүй зүтгэлээр ийнхүү амжилттай хэрэгжиж байгаа нь бахархууштай.

Дараагийн төсөл болох Баянзүрх дүүргийн Улиастайн эцэс дэх “Ид шидийн орон 2” төслийн барилга байгууламж, хөрөнгө оруулалтын нийт төсөв 2.3 тэрбум төгрөг болохоос энэ сарын эхний байдлаар 90 гаруй хувийн санхүүжилтийг босгож, одоогоор үлдэгдэл 195 сая төгрөгийг босгох шаардлагатай, ажлын гүйцэтгэл нь 85 хувьтай яваа юм байна.