Мэдээлэл
Шинэ төгсөгчид, залуусыг механик-засварын сургалтанд хамруулж, ажлын байраар хангана. БУЦАХ

Уул уурхайн үндэсний оператор Хишиг Арвин Групп нь механик, техникийн чиглэлээр их дээд сургууль, коллеж дүүргэсэн шинэ залуу төгсөгчдийг дэмжиж, “Хүнд машин механизмын механик” мэргэжлээр ажлын байртай сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Бүртгэлд хамрагдсан хүмүүстэй ярилцлага хийж, сургалтын гэрээ байгуулна. Сургалт үнэ төлбөргүй бөгөөд амжилттай төгссөн төгсөгчидтэй шууд хөдөлмөрийн гэрээ байгуулна. Тус группын Сургалтын алба нь хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-ийн Механик инженерийн сургууль болон Вагнер Ази ХХК, Трансвест ХХК зэрэг машин тоног төхөөрөмжийн диллер компаниудтай хамтран ажиллаж байна.

Тавигдах шаардлага:

Техникт дур сонирхолтой
Техникийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж, МСҮТ төгссөн
Эерэг хандлагатай, идэвх санаачлагатай
Цаг баримтлах зэргээр хувийн зохион байгуулалт сайтай
Ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой
Тогтвор суурьшилтай ажиллах


Шаардлагатай бичиг баримт:

Боловсролын байгууллагын төгсөлтийн гэрчилгээ, диплом
Иргэний үнэмлэх
Жолооны үнэмлэх
Бусад нэмэлт сургалт, курс дүүргэсэн сертификат, мэргэжлийн үнэмлэх.
Сургалтын агуулгад дэлхийн уул уурхайн шилдэг Катерпиллар, Комацу брэндийн тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагаа, CAT, ET/SIS систем ба Комацу брэндийн КОМТРАКС техник оношлогооны программ, тос тосолгооны материалын үүрэг зориулалт, эд анги, багаж хэрэгслийг хэрхэн ашиглах, хуваарьт болон төлөвлөгөөт засвар үйлчилгээ, дугуйны бүтэц, технологийн асуудал зэрэг орсон.

Хэрэв та сонирхож байгаа бол www.khishigarvin.mn хаягаар орон “Хүний нөөц” хэсгээс анкет татан бөглөж hr@khishigarvin.mn хаяг руу явуулна уу. Анкетыг 2019-оны 09-р сарын 06-наас эхлэн 09-р сарын 16 ны өдрийг дуустал хүлээн авна. Лавлах утас: 95950083, 99088630, 80809606.