Мэдээлэл
БИДНИЙ БАХАРХАЛ: ХАНБОГД-ОЮУТОЛГОЙ ЧИГЛЭЛИЙН 35.1 КМ АВТОЗАМ” БУЦАХ

БИДНИЙ БАХАРХАЛ: ХАНБОГД-ОЮУТОЛГОЙ ЧИГЛЭЛИЙН 35.1 КМ АВТОЗАМ”

Манай компани “Оюу Толгой” ХХК-ний захиалгаар Ханбогд-Оюутолгой чиглэлийн
35.1 км автозамын барилга угсралтын ажлыг хугацаанд нь буюу 2018 оны 12
сард дуусгаж, ашиглалтад оруулсан билээ. 2019 онд нөхөн сэргээлтийн
болон бусад үлдэгдэл ажлыг мөн төлөвлөгөөт хугацаанд гүйцэтгэсэн нь манай
хамт олны алдрын хуудсыг нэгээр нэмсэн юм.

Монгол Улсад төдийгүй олон улсад томоохонд тооцогдох уул уурхайн Оюутолгой
төсөл дээр мянга мянган монгол залуус ажиллаж, орчин үеийн уул уурхай,
бүтээн байгуулалтын технологи, хөдөлмөрийн зохион байгуулалтад суралцаж, мөн
олон зуун монгол компани ханган нийлүүлэлтийн болон гэрээт ажлаар дамжуулан
менежментийн арга ухаан, аюулгүй ажиллагааны соёлд суралцан, бэхжин хөгжиж
байгаа билээ. Тэдгээрийн нэгэн тод жишээ болсон автозамын төслийн
танилцуулга видеог та бүхэнд толилуулж байна.

#ОТБиднийБахархал

 

https://www.youtube.com/watch?v=-eUDYhAM6e8