Мэдээлэл
ЦОГТ ЦЭЦИЙ ЦОМ 2019 сагсан бөмбөгийн тэмцээний аварга боллоо. БУЦАХ

"ГАШУУН СУХАЙТ АВТО ЗАМ" ХХК-ний 5 жилийн ойн нэрэмжит "ЦОГТ ЦЭЦИЙ ЦОМ-2019" сагсан бөмбөгийн тэмцээнд манай баг амжилттай оролцож тэргүүн байрыг эзлэн аваргын цом, алтан медаль авлаа.

Тэмцээнд эрэгтэй 13 баг оролцсоноос тэргүүн байранд Хишиг Арвин Индустриал ХХК-н баг тамирчид орсон бол дэд байранд Энержи Ресурс ХХК-ийн баг тамирчид гутгаар байрыг Цэций Спорт Холбоо-ний баг тамирчид тус тус байр эзэлсэн байна.

Мөн эмэгтэй 6 баг орсноос тэргүүн байранд "Цэций Спорт Холбоо" баг тамирчид, дэд байранд "Энержи Ресурс ХХК"-н баг тамирчид, гутгаар байранд "Цагдаа-н" баг тамирчид, дөрөвдүгээр байранд "Хишиг Арвин Индустриал ХХК"-с оролцсон баг тамирчид байр эзэлсэн байна.

Тус тэмцээний 2017 оны аварга багаар мөн манай баг тамирчид шалгарч байсан түүхтэй юм. Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа халуун баяр хүргэж спортын өндөр амжилт хүсэн ерөөе.