Мэдээлэл
"Боловсролын хишиг арвижих" оюутны тэтгэлэгт хөтөлбөр БУЦАХ

Хүүхдийн баярыг тохиолдуулан ”Хишиг Арвин Групп” компани нийгмийн хариуцлагын бодлогынхоо хүрээнд сурлага, нийгмийн идэвх санаачлага, авьяас чадвар, манлайллаараа тэргүүлэгч оюутан хүүхдийг дэмжих зорилгын үүднээс нийт ажилчдынхаа хүүхдүүдийн дунд ”БОЛОВСРОЛЫН ХИШИГ АРВИЖИХ” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.Тус хөтөлбөрийн хүрээнд тавигдсан үндсэн шаардлагыг хангаж, шалгарсан 5 оюутанд 2 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох юм. Бидний ирээдүй болсон хүүхдүүдийнхээ ирээдүйд бодит хөрөнгө оруулалт хийж буй "Хишиг Арвин Групп"компанийнхаа нийт удирдлагуудад талархал илэрхийлье.