Мэдээлэл
"Боловсролын хишиг арвижих" оюутны тэтгэлэгт хөтөлбөр БУЦАХ

Хүүхдийн баярыг тохиолдуулан ”Хишиг Арвин Групп” компани нийгмийн хариуцлагын бодлогынхоо хүрээнд сурлага, нийгмийн идэвх санаачлага, авьяас чадвар, манлайллаараа тэргүүлэгч оюутан хүүхдийг дэмжих зорилгын үүднээс нийт ажилчдынхаа хүүхдүүдийн дунд ”БОЛОВСРОЛЫН ХИШИГ АРВИЖИХ” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.Тус хөтөлбөрийн хүрээнд тавигдсан үндсэн шаардлагыг хангаж, шалгарсан 5 оюутанд 2 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох юм.

Хөтөлбөрийн хамрах хүрээ:

 

1.  Эцэг, эхийн аль нэг нь “Хишиг Арвин Групп”-ийн харьяа компанийн үндсэн ажилтан бөгөөд, нэг жилээс доошгүй хугацаанд ажилласан байх.

2.    Тухайн ажилтны хүүхэд гэдэг нь бичиг баримтаар нотлогдохуйц байх.

3.    Дотоодын их, дээд сургуульд бакалаврын зэрэг эзэмшихээр суралцаж буй оюутан.

4.    Өөр бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.

5.    Инженер, техникийн чиглэлээр суралцаж буй бол давуу тал болно.

 

Бүрдүүлэх материал:

 

1.    Тэтгэлэг хүсэгчийн асуулга, миний бодол, миний эрмэлзэл товч эссэ

2.    Сайшаалын тодорхойлолт /багш, эсвэл хамаатан садны зэрэг ахмад хүний/

3.    Дүнгийн албан ёсны тодорхойлолт

4.    Төрсний гэрчилгээний лавлагаа

 

Шалгаруулалтын үе шат:

 

1-р үе шат: Бичгийн шалгаруулалт

2-р үе шат: Ярилцлагын шалгаруулалт

 

Хугацаа:

 

Бүртгэж, материал хүлээн авах: 2019/06/10-2019/07/10

Ярилцлага зохион байгуулах:     2019/07/10-2019/08/01

Дүнг зарлах:                             2019/08/10

 

Бидний ирээдүй болсон хүүхдүүдийнхээ ирээдүйд бодит хөрөнгө оруулалт хийж буй "Хишиг Арвин Групп" компанийнхаа нийт удирдлагуудад талархал илэрхийлье.