Мэдээлэл
мод тарих сайн дурын арга хэмжээнд оролцлоо БУЦАХ

“Оюу Толгой” ХХК-ийн Худалдан авалтын газар, Байгаль орчны хэлтсийн хамт олны зүгээс санаачилсан Ханбогд сумын нутаг дэвсгэрт мод тарих сайн дурын арга хэмжээнд “Хишиг Арвин Индустриал ХХК-ний зүгээс идэвх санаачлагатай оролцож эх дэлхийнхээ ногоон байгууламжийг нэмэгдүүлэх бүх нийтийн сайн санааны үйлсэд өөрсдийн бодит хувь нэмрийг оруулсан байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд бусдын сайн сайхны төлөөх аливаа үйл ажиллагаанд үргэлж бусдыгаа манлайлан сэтгэл зүтгэлтэй оролцдог нийт “Хишиг Арвинчууд”-даа халуун баярыг хүргэе.