Мэдээлэл
талархал БУЦАХ

2019 оны 04-р сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагшингэрүүлсэн хийн түлш худалдаалах цэгийн хашаанд байрлах 40 тоннын контейнерт гал гарсан бөгөөд гал түймэр унтраах үйл ажиллагаанд “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн галын мэргэжилтнүүд  өөрсдийн тоног төхөөрөмжийн хамт нэмэлтээр дэмжлэг үзүүлэн түргэн шуурхай ажиллаж улмаар гал түймрийг унтраан бүрэн аюулгүй болгосон байна. Цогтцэций сум дахь гал түймэр унтраах, аврах 44-р ангийн зүгээс гал түймэр унтраах үйл ажиллагаанд гар биечлэн оролцсон “Хишиг Арвин Индустриал” ХХК-д талархал илэрхийлсэн бөгөөд нийгмийн хариуцлагаа ямагт өндөр ухамсарлан олон нийтийн аливаа үйл ажиллагаанд үргэлж идэвх санаачлагатай, сэтгэл гарган оролцдог нийт “Хишиг Арвинчууд”-аараа бид маш их бахархаж байна.