Мэдээлэл
Худалдааны зар
“ХИНО АЛБАН ЁСНЫ ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” үүд хаалга нээлээ. БУЦАХ

“ХИНО АЛБАН ЁСНЫ ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” үүд хаалга нээлээ.

2019.04.12-ны өдөр ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛ ХХК нь Японы Хино ачааны авто машины албан ёсны эрхтэй засварын төвийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж нээлтээ хийлээ. Манай  үйл ажиллагаанд хүндэт зочид төлөөлөгчид уригдан ирсэн ба эдгээрээс дурдвал;

Зүүн гар талаас Сумитомо корпорарцийн төлөөлөгч  MIYAKE RYUSUKE

Хишиг Арвин Индустриал компанийн ерөнхий захирал  Б. ХИШИГДОРЖ

Хино моторс компанийн гадаад худалдаа хариуцсан гүйцэтгэх захирал  HISADA ICHIRO

Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.ТАКАОКА

болон харилцагч компанийн төлөөлөл хүндэт зочид уригдан ирж манай үйл ажиллагаанд оролцлоо.

Манай компани уул уурхай зам барилгын салбарт 22 жил амжилттай ажиллаж ирснээ бататгаж тээврийн салбарын нэгээхэн хэсэг болох Японы Хино ачааны авто машины монгол дахь салбарын үйл ажиллагааг улсдаа анх удаа нэвтрүүллээ.

Хино нь 5 тивийн 90 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг дэлхийн алдартай брэнд болж хэрэглэгчдэд хэдийнээ танигдсан ачааны авто машин юм.

 

Нээлтийг ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛ-н ерөнхий захирал Б. Хишигдорж нээж үг хэлсэн ба

Япон улсын Элчин Сайд М.Такаока , Хино моторс компанийн гадаад худалдаа хариуцсан гүйцэтгэх захирал Хисада Ичиоро , Сумитомо корпорарцийн төлөөлөгч ноён Мияакэ Рьюүсүкэ нар мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Бид гадны зочид төлөөлөгчдөд монголын үндэсний уламжлалт өв соёлын арга хэмжээнээс сонирхууллаа.

Ийнхүү бид энэ билигт сайн өдөр группын үйл ажиллагаагаа өрөгсгөж дэлхийн брэнд японы алдарт “ХИНО АЛБАН ЁСНЫ ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-ийн үйл ажиллагааг явуулж эхэллээ.

                                                                                                                                         2019.04.12