Мэдээлэл
HITACHI EH4000ACII БУЦАХ

Монголын анхны HITACHI EH4000ACII загварын 220 тоннын даацтай 2 ширхэг автосамосвалыг хүлээн авч техникийн хүчин чадлаа нэмэгдүүллээ.


EH4000ACII загварын автосамосвал нь AC /Alternative Current/ буюу хувьсах гүйдлийн цахилгаан хүч дамжуулах эд ангитай бөгөөд өндөр хурдтай, цахилгаан жолоодлогын болон тоормосны системтэй учир шарвалт, хэлбийх зэргээс сэргийлэх олон давуу талтай. 


384 тоннын ажлын жинтэй, 1864 кв буюу 2500 морины хүч бүхий хөдөлгүүртэй уг техник нь операторын тав тух, өндөр бүтээмж, өндөр хүчин чадал бүхий сүүлийн үеийн дэвшилтэт технологи, аюулгүй найдвартай ажиллагаа зэргийг бүрэн хангасан техник юм.