Мэдээлэл
Худалдааны зар
Оюу-толгойн уурхайд шаардлагатай дэд бүтцийг байгуулахаар ажиллаж байна БУЦАХ

Монгол Улсын түүхэнд хамгийн том хөрөнгө оруулалт авсан төсөл болох “Оюу толгой” дотооддоо хамгийн том уурхай болоод байна. Одоогоор хүдрийн гол эх үүсвэр болж буй ил уурхай 2020 оноос ашиглалтад орох гүний уурхайд аажмаар зайгаа тавьж өгөх юм. Ил уурхайтай харьцуулахад гүний уурхайн хүдэр дэх алт, зэсийн агуулга өндөр учир үйл ажиллагааны нэгж зардал багасаж, үр ашиг нь нэмэгдэнэ. Одоогоор зөвхөн ил уурхайгаас олборлож байгаа бол 2020 оноос өндөр агуулга бүхий гүний уурхайн үйлдвэрлэл голлож эхэлнэ. “Оюу толгой” 2016 оноос хоёр дахь шатны бүтээн байгуулалтын ажлаа сэргээн, гүний уурхай, туузан дамжуурга, налуу ам, босоо ам, баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, дэд бүтцийн байгууламж зэргийг барьж байна. Бид  уурхайг ашиглахад шаардлагатай дэд бүтцийг байгуулахаар шаргуу ажиллаж байгаа бөгөөд 2020 онд анхны хүдрээ гаргаж эхлэх юм. Дараах зургийн цомгоос гүний уурхайн бүтээн байгуулалтын явцыг харна уу.