Мэдээлэл
Худалдааны зар
Ханбогд сумын 10 худагт нарны эрчим хүчээр ажилладаг орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулан хүлээлгэн өглөө. БУЦАХ

"Оюутолгойн гүний уурхайд үйл ажиллагаа явуулж буй манай хамтарсан компани болох Тийсс Хишиг Арвин Жэй Ви ХХК нь"  150 сая төгрөгөөр Ханбогд сумын 10 худагт нарны эрчим хүчээр ажилладаг орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулан шинэчилж Өмнөговь аймгийн төлөөлөлд хүлээлгэн өглөө. Эдгээр төхөөрөмж нь хүрээлэн буй орчинд ямар ч сөрөг нөлөөгүй бөгөөд 34-80 метрийн гүнээс ус татан гаргана. 45 өрх унд, хэрэглээний усаа эндээс авч, 13 мянган толгой мал сүргээ ундаалах юм. Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийн хөгжилд хөрөнгө оруулсаар  байна