Мэдээлэл
Худалдааны зар
эмэгтэй оператор бэлтгэх сургалтын зар БУЦАХ

Caterpillar dump truck 773Е маркийн өөрөө буулгагч техник дээр ажиллуулах эмэгтэй оператор бэлтгэх сургалтын зар

 

"Хүнд Машин Механизмын өөрөө буулгагч машин жолоодох эмэгтэй операторуудыг тухайн техникт сургаж ажлын байранд бэлтгэх, цаашид уурхайд ажиллуулах зорилготой сургалт зохион байгуулж байна.  

Сургалтын явц: 
Онолын хичээлийг хотын оффисын сургалтын танхимд ажлын 10 хоног, 09:00-18:00 цагийн хооронд заана. 

Өдрийн хоолтой.
Өөрөө буулгагч  машины дадлагыг ЭТТ-н Цанхийн баруун уурхайд 14 хоногийн хугацаатай явагдана. Уурхайд хийх дадлага, унаа, байр хоолоор хангана.

Тавигдах шаардлага: 

Сургалтанд хамрагдаж байгаа эмэгтэй операторууд нь:
25-40 насны хооронд байна. BCM ангилалтай. Техниктэй харьцаж байсан туршлагатай, зөв харилцаа, хандлагатай, ХММ сертификаттай бол давуу тал болно.

Анхаарах зүйл: 
Өмнөх сургалтад хамрагдсан боловч тэнцээгүй суралцагчид дахин хамрагдахгүй. Учир нь байгууллагаас явуулж байгаа уг хөтөлбөрийн удирдамжид нэг хүнд нэг удаа боломж олгогдоно.
ХАИ Группийн  болон охин компанид ажилладаг эмэгтэйчүүд уг хөтөлбөрт хамрагдахыг хүссэн тохиолдолд Ерөнхий захирал, Гүйцэтгэх захиралын зөвшөөрлөөр сургалтанд хамрагдаж болно.

Бүртгүүлэх: 2018 оны 09 сарын 03-наас 2018 оны 09 сарын 10-ны өдөр хүртэл анкет хүлээн авна.
Компанийн байран дээр өөрийн биеэр 1% цээж зурагтай ирж анкет бөглөнө. Зураггүй анкет хүлэээн авахгүй. 

Хаяг: 5 шарын автобусны буудлын баруун урд Хишиг Арвин Индустриал ХХК-ийн байр 

Утас: 99088630

 

Эмэгтэй операторуудыг 773Е Dump дээр сургаж авах тухай:

Бүрдүүлэх материал

  1. Иргэний цахим үнэмлэх
  2. Жолооны үнэмлэх ВСМ ангилалтай
  3. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  4. Харьяалагдах Эрүүл мэндийн төвийн болон өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн хуудастай байх
  5. 3х4 хувийн сүүлийн 3-н сард авахуулсан цээж зураг
  6. 25-аас 40-н насны хооронд сонгон 30-н оператор сонгон шалгаруулж авна
  7. ХММ-н Дампын сертифактай  бол давуу тал болно