Мэдээлэл
Худалдааны зар
“ХИЙМОРЬ 2018” СПОРТЫН НААДАМ БУЦАХ

Хишиг Арвин Групп нийт ажилчдынхаа дунд “Хийморь – 2018” спортын наадмыг 2018 оны 06-р сарын 29, 30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Манай компани нь ажилчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөн – эрүүл мэндэд тустай арга хэмжээ зохиох, хамт олны нөхөрлөлийг хөхүүлэн дэмжих зорилгоор жил бүр энэхүү наадмыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Спортын 4 төрөлд 300 орчим тамирчид оролцож,  хурд хүч, авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин ширүүн өрсөлдлөө. Тус наадмыг гүйцэтгэх захирал ирж үзэж сонирхсон ба амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэж шагнал гардууллаа.

Гар бөмбөгийн төрөлд Овоот толгой төслийн “Уурхайчдын уухай” баг аварга багаар шалгарч алтан медаль, шилжин явах цом хүртэв.

Дэд аваргаар ЭТТ-н Цанхи төслийн “Баялаг бүтээгчид” баг шалгарч өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагналын эзэд болов

Гуравдугаар байранд “Пи Эм Тек”-ийн “Solutions” баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, хүрэл медаль хүртлээ.

Гар бөмбөгийн шилдэг тоглогчоор Овоот толгой төслийн Жаргалсайханы Чойбалсан /Механик/ шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан бол Сагсан бөмбөгийн төрөлд шилдэг тоглогчоор мөн овоот толгой төслийн Тайванжаргалын Бум-Эрдэнэ /Механик-4/ шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Сагсан бөмбөгийн төрөлд мөн Овоот толгой төслийн “Овоотын ирвэсүүд” баг аваргын алтан медаль, шилжин явах цомыг авав.

Хоёрдугаар байранд ТҮТ-ийн “Сервисийн мангасууд” баг шалгарч өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал хүртлээ

Гуравдугаар байрыг ЭТТ-н Цанхи төслийн “Уурхайчин” баг эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал, хүрэл медалийн эзэд боллоо.

Шатрын төрөлд

  • Алтан медалийг Данаагийн Ганболд /Дунд оврын жолооч/
  • Мөнгөн медалийг Ганболдын Зундуй-Ёндон /Хангамжийн нярав/
  • Хүрэл медалийг Чулуунбаатарын Эрдэнэчулуу /Аюулгүй ажиллагааны ажилтан/ тус тус хүртлээ.

Ширээний теннис

  • Алтан медалийг Балданцогтын Мөнхтуяа /дампын оператор/
  • Мөнгөн медалийг Зандраагийн Эрдэнэтөгс /Механик 2/
  • Хүрэл медалийг Пүрэвийн Оюунчимэг /үйлчилгээний ажилтан/ тус тус хүртлээ.

Ийнхүү бид энэ жилийн спортын наадмаа амжилттай зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа. Нийт оролцсон баг тамирчиддаа ажил хөдөлмөрийн болон спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Хишиг Арвин Групп

“Сайн бүхнийг арвижуулна”