Мэдээлэл
Худалдааны зар
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО БУЦАХ

2018 оны 04-р  сарын 20 буюу өнгөрөгч Баасан гарагт ШУТИС-ийн Механик Тээврийн Сургууль дээр болсон ажлын байрны нээлттэй өдөрлөгт оролцлоо. 

Тус өдөрлөг нь энэ жил төгсөж буй чадварлаг оюутнуудыг танилцуулан ажлын байраар хангах, ажил олгогч нартай уулзан цаашдаа хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцэх зорилготой байлаа. Өдөрлөгийг ШУТИС-ийн МТС-ийн дэд захирал Ж.Хашбат нээн үг хэлж эхлүүлсэн бөгөөд Оюу Толгой ХХК, Трансвест Монголиа ХХК, Аэро Монголиа ХХК, Моннис групп, МАК ХХК зэрэг  улсын хэмжээний тэргүүний ажил олгогч байгууллагууд оролцлоо. 

Арга хэмжээний үеэр профессор багшууд өөрсдийн ангийн төгсөх курсийн оюутнуудыг танилцуулсан бөгөөд оюутнуудын хувьд өндөр голчтой байгаа нь сайшаалтай байлаа. 

Өдөрлөгийн хамгийн сонирхол татах хэсэг бол MUST ROBOCON 2018 тэмцээний РОБОТ-ыг танилцуулсан явдал байлаа. 

 

Хаалтын үйл ажиллагааны үеэр сургуулийн удирдлага, багш нар ажил олгогчидтой уулзан 2017 онд болсон нээлттэй ажлын байрны өдөрлөгийг үеэр хэлэлцсэн асуудлуудыг дүгнэсэн ба цаашдаа хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцсан. МехТС-ийн зүгээс мөн л оюутнуудыг дадлага хийх боломжоор ханган ажиллах, тухайн компани өөрийн компанидаа тулгарч буй техникийн асуудлуудыг олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулж оюутнуудаар шийдвэрлүүлэх, дипломын ажлыг инженер техникийн ажилчдаар удирдуулах, зөвлөх багшаар ажиллах зэрэг саналуудыг  тавьсан. Ажил олгогчдын зүгээс оюутнуудын мэргэжлийн англи хэлний түвшинг нэмэгдүүх саналыг тавьсан. Хэлэлцүүлгийн дараа нийт хүрэлцэн ирсэн байгууллагуудад талархалын бичиг гардуулснаар энэхүү үйл ажиллагаа өндөрлөсөн юм.