Мэдээлэл
Худалдааны зар
ЗОХИОН БҮТЭЭСЭН БАГАЖАА АШИГЛАЛТАНД ОРУУЛЛАА БУЦАХ
Хишиг Арвин Индустриал ХХК-ийн шилдэг ажилтнуудын нэг "Засварын ерөнхий инженер бөгөөд баазын дарга" Б.Буриадад Хишиг Арвин Индустриал ХХК-ийн ерөнхий захирал Б. Хишигдорж хувиасаа болон компанийн нийт ажилчдын өмнөөс талархал илэрхийлэн 3'333'333 төгрөгийн эрх болон iPhone 8 загварын ухаалаг утсыг бэлэглэлээ. 
 
 
Б. Буриад нь Монгол хүний ур ухаан, авъяас чадварыг гарган уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд багийн гишүүдийн хамт шинэ багаж зохион бүтээх төслөө амжилттай хэрэгжүүлж, зохион бүтээсэн багажаа ашиглалтанд оруулаад байгаа юм. 
 
ХИШИГ АРВИН ГРУПП-ийн нийт ажилчдын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.