Мэдээлэл
Худалдааны зар
20 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт болж өнгөрлөө БУЦАХ

Хишиг Арвин Групп үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Харилцагчдын хүндэтгэлийн хүлээн авалтыг энэ оны 1-р сарын 26-ны Баасан гарагт Шангри-Ла Молл боллрүүмд зохион байгууллаа.

Ойн хүлээн авалтанд 100 гаруй байгууллагын төлөөлөл болсон 180 орчим зочид, төлөөлөгчид оролцлоо. Үйл ажиллагаанд 3D графикийн үзүүлбэр, Хишиг Арвин Группийн түүхэн замналын самбар, уурхайн макет гэх мэт ирсэн зочдыг уйдаахааргүй олон сонирхолтой үзүүлбэр багтсан байсан юм.

  

Хүлээн авалтын өөр нэг сонирхолтой үйл явдал болох азын сугалаанд дараах 5 эрхэм тодорч үнэ бүхий дурсгалын зүйлийг гардан авлаа.

  

  • Эхний азтанаар "Каназава Үнью"-ийн Ерөнхий захирал Каназава Хироюки тодорч 1940 оны түүхтэй Австралийн хамгийн нэр хүндтэй ВИНО-ны эзнээр,
  • 2 дахь азтанаар Голомт банкны ахлах менежер М. Сугар-Эрдэнэ тодорч Монгол Улсын Төрийн Соёрхолт, Дэлхийн 100 шилдэг зураачдын тоонд Монгол улсаас анх удаа багтсан, нэрт зураач Долгоржавын Болдын уран зургийн эзнээр, 

  

  • 3 дахь азтанаар Эрдэнэс Таван Толгой ХК-ийн захирал асан Я. Батсуурь тодорч, Монгол Улсын Төрийн Соёрхолт, Дэлхийн 100 шилдэг зураачдын тоонд Монгол улсаас анх удаа багтсан, нэрт зураач Долгоржавын Болдын уран зургийн эзнээр,
  • 4 дөх азтанаар Гроут Финанс Аудит ХХК-ийн захирал Б. Бямба тодорч, Цул мөнгө, шижир алтан тоногтой "Зандан модон шатар"-ын эзнээр

  • Сүүлийн азтанаар Эрдэнэс Таван Толгой ХК-ийн Уул уурхайн хэлтсийн дарга Д. Цагаан-Өвгөн тодорч мэргэжлийн морин хуур урлаач Д.Уламбаярын урласан морин хуурын эзнээр тодорлоо. Тус морин хуурыг Морин хуур чуулгын морин хуурч МУСТА Р. Амарбаяр хөглөн тоглож, азтан болсон эзэнд нь гардуулж өглөө. 

Хишиг Арвин Группийн түүхийг хамт бичилцсэн харилцагч, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл оролцсон өргөн цар хүрээтэй, найрсаг дулаан уур амьсгалтай сайхан үйл ажиллагаа болсонд бид бүхний зүгээс баяртай байна.

  

Бүх харилцагч, хамтран ажиллагч нартаа 20 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе. 

САЙН БҮХНИЙГ АРВИЖУУЛЖ БУЙ 20 ДАХЬ ЖИЛ