Мэдээлэл
Худалдааны зар
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МЕХАНИКЖУУЛАЛТЫН ЛАБОРАТОРИЙГ ТОХИЖУУЛЛАА. БУЦАХ

Хишиг Арвин Групп 20 жилийн ойн хүрээнд өөрийн хөрөнгөөр ШУТИС Механик Тээврийн Сургуулийн Механик, Мехатроникийн салбарын Үйлдвэрлэлийн Механикжуулалтын лабораторийн засвар, тохижуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. 

 

Лабораторын нээлтэнд Хишиг Арвин Группийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Иан МкНэйл, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал М.Тулгат, Техник хариуцсан менежер Г.Баяраа, ШУТИС Механик, Тээврийн Сургуулийн Механик-Мехатроникийн салбарын эрхлэгч Д.Ганбат, дэд профессор/доктор/ Рэнцэнванжил болон Эрдэм шинжилгээ, Инноваци хариуцсан дэд захирал П.Аюурзана нар оролцлоо.

Нээлтийн үеэр дэд профессор Аюурзана лабораторийн тохижуулалт нь оюутнуудын сурах орчин нөхцөлийг дээшлүүлэхээс гадна багш, ажилчдын сургах үйл ажиллагаанд тустай, цаг үеэ олсон сайхан ажил болсон тухай дурьдаж сургуулийнхаа өмнөөс Хишиг Арвин Группийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийллээ.

 

Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал М. Тулгат уул уурхайн салбарт нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх нь эн тэргүүний ач холбогдолтой ажил болоод байгаа талаар онцолж Уул уурхайн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж буй ШУТИС-ийн хамт олонтой цаашид ч хамтран ажиллаж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн лабораторийн нээлтийн үеэр Хишиг Арвин Групп болон ШУТИС-ийн удирдлагууд харилцан “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

  

ВИДЕО МЭДЭЭ

ХИШИГ АРВИН ГРУПП

САЙН БҮХНИЙГ АРВИЖУУЛЖ БУЙ 20 ДАХЬ ЖИЛ