Мэдээлэл
Худалдааны зар
"ХИШИГ АРВИН МАСТЕР КРОСС 2017" амжилттай зохион байгуулагдлаа БУЦАХ

Компанийн 20 жилийн ойг тохиолдуулан "ХИШИГ АРВИН МАСТЕР КРОСС 2017" авто уралдааныг өнгөрөгч Ням гарагт буюу 2017 оны 12-р сарын 10-ны өдөр Морин даваанд амжилттай зохион байгууллаа. 

       

Уралдаанд : 

1-р байр Алтайн Бугат ХХК-ийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Ш. Гансүх #46, 

2-р байр Эвт ХХК-ийн тамирчин Спортын мастер Д. Мөнх-Оргил #74, 

3-р байр Эссо Ойл ХХК-ийн тамирчин Спортын дэд мастер Ж. Саруултөгс #82, 

4-р байр Татах Хүч Моторс ХХК-ийн тамирчин Спортын мастер Б. Сод-Эрдэнэ #70, 

5-р байр Чингис Хаан ОУНБ-ын Гал унтраах аврах албаны тамирчин Д. Цэнгэл #48 тус тус шалгарлаа. 

Доод ангилалд : 

1-р байр Чингис Хаан ОУНБ-ын Гал унтраах аврах албаны тамирчин Д. Цэнгэл #48,

2-р байр Өмнөговь аймгийн тамирчин М. Мөнхдэлгэр #15, 

3-р байр Наран Мөнх Тэмүүлэл ХХК-ийн тамирчин Б. Наранбаатар #6 нар тус тус шалгарлаа. 

    

Мөн Мастеркросс уралдааны цорын ганц эмэгтэй тамирчин Г.Ариунтуяагийн гаргасан амжилт, эр зоригийг үнэлж, цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүсч компанийн зүгээс 500'000 төгрөгөөр шагнаж урамшууллаа. 

Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан байгууллага, хувь хүмүүс болон хамтран зохион байгуулсан компанийнхаа ажилчдад талархал илэрхийлье. 

ХИШИГ АРВИН ГРУПП

САЙХ БҮХНИЙГ АРВИЖУУЛЖ БУЙ 20 ДАХЬ ЖИЛ