Мэдээлэл
Худалдааны зар
20 ЖИЛИЙН ОЙН ЭХНИЙ ЭЭЛЖИЙН ШИНЭ ЖИЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ БУЦАХ

"ХИШИГ АРВИН ГРУПП"-ын 20 жилийн ой, шинэ жилийн "KHISHIG ARVIN MOVIE AWARDS" улаан хивсний ёслол хүндэтгэлийн арга хэмжээний эхний ээлж өчигдөр буюу 2017 оны 12-р сарын 05-нд амжилттай зохион байгуулагдаж, хамт олноороо нэгэн мартагдашгүй үдшийг тэмдэглэн өнгөрүүллээ. 

"KHISHIG ARVIN MOVIE AWARDS"  арга хэмжээний жүжигчилсэн тоглолтын шалгаруулалтад : 

  • 1-р байр, ЭТТ уурхайн "Уулын хэлтэс" - ГАРЬД МАГНАЙ киноны хэсгээс /1'500'000 төгрөг/
  • 2-р байр, Овоот толгой уурхайн баг - ЗЭРЭГ НЭМЭХИЙН ӨМНӨ киноны хэсгээс видео хэлбэрээр /1'000'000 төгрөг/
  • 3-р байр, ЭТТ уурхайн "Засварын хэлтэс" - "УЛААНБААТАРТ БАЙГАА МИНИЙ ААВ" киноны хэсгээс видео хэлбэрээр /500'000 төгрөг/ тус тус эзэллээ. 

Уг үдэш шагналын хур буусан, олон азтан тодорсон гайхалтай үдэш болсон ба 

      

Овоот толгой уурхайн Төслийн менежер Т. Лхагважав "ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН"-гоор, ЭТТ Уурхайн менежер О. Даваасүрэн, Уулын мастер Л. Эрдэнэбат нар  "ТЭРГҮҮНИЙ УУРХАЙЧИН" цол тэмдгээр, 

ЭТТ уурхайн Төлөвлөлтийн инженер Ц. Ундралхүү, Засварын менежер Т. Нарангэрэл нар "УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ"-ны ХҮНДЭТ ЖУУХ БИЧГЭЭР,

  

ЭТТ уурхайн Уулын мастер Б. Даваадорж ""ГАЗРЫН ТОС, АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР"-ын нэрэмжил шагналаар, Дампын оператор Л. Одхүү "ЗАЛУУ ҮЕИЙГ ХАЛАМЖЛАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ", Уулын мастер Б. Амармандах "ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР АЛТАН МЕДАЛЬ" шагналуудаар,

ЭТТ уурхайн Уулын сургагч В. Батчулуун, Засвар төлөвлөлтийн инженер Б. Бахатбек, Дампын оператор С. Уртнасан, Б. Наранбаяр, Т. Хилчинбаатар, М. Ганбаатар, Овоот толгой уурхайн Автогрейдерийн оператор О. Содномцэрэн нар "ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН"-аар, 

Овоот толгой уурхайн Уулын ахлах мастер Л. Эрхэмбаяр, Засварын клерк Ц. Уранцэцэг, ЭТТ уурхайн Экскаваторын оператор Э. Далайцэрэн, Механик-1 Ө. Бат-Эрдэнэ, Механик-4 Г. Очирбат, Дампын оператор Д. Цогтгэрэл нар "20 ЖИЛИЙН ОЙН ШАГНАЛ"-аар, 

ЭТТ уурхайн Засвар төлөвлөлтийн инженер Д. Чойжав, Засвар төлөвлөлтийн туслах З. Ганчимэг, Ерөнхий тогооч Д. Баатарболд, Хяналт шалгалтын ажилтан Ц. Зоригтбаатар, Овоот толгой уурхайн Засвар төлөвлөлтийн туслах Б. Баттөр нар "ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ"-аар тус тус шагнууллаа. 

Шинэ жилийн баярын арга хэмжээнд оролцсон нийт ажилчдад 20 жилийн ойн гарын бэлэг бэлэглэсэн бөгөөд ажилчид дотроос азтай 5 азтанг ОНЛАЙН СИСТЕМ-ээр шалгарууллаа. 

  1. ЭТТ уурхай - ЭМААБО хариуцсан менежер Д. Батсайхан /Laptop/
  2. Овоот толгой уурхай - Мэдээлэл холбооны инженер М. Номинхүү /X-BOX/
  3. Овоот толгой уурхай - Засварын механик-4 П. Батцоож /Гараар зурсан уран зураг/
  4. Овоот толгой уурхай - Дунд оврын жолооч /Түлш/ Д. Баатарчулуун /E-Mart дэлгүүрийн 250'000 төгрөгийн карт/
  5. ЭТТ уурхай - Дампын оператор Д. Дорждагва /150'000 төгрөг/ нар тус тус азтанаар шалгарлаа. 

Манай арга хэмжээнд МУГЖ дуучин Эрдэнэцэцэг, МУСТА дуучин Дэлгэрмөрөн, МУСТА дуучин Идэржавхлан,  МУСТА Киви хамтлагийн ахлагч Ука, Люмино хамтлаг, дуучин Баярцэцэг болон Амьд хөгжмийн хамтлаг ая дуугаа өргөсөн бөгөөд уг арга хэмжээнд оролцсон эхний ээлжийн нийт ажилчиддаа 20 жилийн баярын мэндийг хүргэе!!!

ХИШИГ АРВИН ГРУПП

САЙН БҮХНИЙГ АРВИЖУУЛЖ БУЙ 20 ДАХЬ ЖИЛ