Мэдээлэл
Худалдааны зар
20 ЖИЛИЙН ОЙН СПОРТ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ БУЦАХ

Компанийн 20 жилийн ойн арга хэмжээн дэх "СПОРТ ӨДӨРЛӨГ" өнгөрсөн Бямба, Ням гарагуудад буюу 2017 оны 12-р сарын 02, 03-ны өдрүүдэд сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар гэсэн 4 төрлөөр амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус өдөрлөгт компанийн нийт 26 баг, 225 гаруй баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин ширүүн өрсөлдлөө. 

  

Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд : 1-р байранд УБ хотын засвар үйлчилгээний төв баазын "Сервис" баг, 2-р байранд Овоот толгой уурхайн "УУРХАЙЧДЫН УУХАЙ" баг, 3-р байранд ЭТТ уурхайн оффисын "МӨРӨӨДЛИЙН БАГ" тус тус шалгарч өргөмжлөл, медаль, шилжин явах цом, мөнгөн шагналаар шагнуулсан бол, 

                    

Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд : 1-р байранд УБ хотын оффисын "САНХҮҮГИЙН ШОНХОРУУД" баг, 2-р байранд ЭТТ уурхайн Уулын хэлтсийн "УУРХАЙЧИН" баг, 3-р байранд ЭТТ уурхайн оффисын "МӨРӨӨДЛИЙН БАГ" тус тус шалгарлаа. 

      

Волейболын төрөлд : 1-р байранд УБ хотын оффисын "БИЗНЕСИЙН ЧӨТГӨРҮҮД" баг, 2-р байранд ЭТТ уурхайн Уулын хэлтсийн "УУРХАЙЧИН" баг, 3-р байранд ЭТТ уурхайн Засварын хэлтсийн "МӨНХИЙН ХӨДӨЛГҮҮР" баг шалгарлаа. 

Ширээний теннисийн төрөлд : 1-р байранд ЭТТ уурхайн Засварын хэлтсийн Релей хамгаалалтын инженер Жаргалсайхан , 2-р байранд ЭТТ уурхайн Засварын хэлтсийн механик Эрдэнэтөгс, 3-р байранд ЭТТ уурхайн Уулын хэлтсийн дампын оператор Мөнхтулга нар шалгарлаа. 

Шатрын төрөлд : 1-р байранд ЭТТ уурхайн Уулын хэлтсийн дампын оператор П. Мөнгөншагай, 2-р байранд Овоот толгой уурхайн Аюулгүй ажиллагааны ажилтан Ч.Эрдэнэчулуун, 3-р байранд ХАКМС ХХК-ийн туслах тогооч Г. Болдбаатар нар тус тус шалгарлаа. 

Тэмцээний үеэр олон олон сюрприз болсны нэг нь Ерөнхий захирал Б. Хишигдоржоор ахлуулсан ахмадын баг зоондоо нэг ч хожигдол амсаагүй ЭТТ уурхайн Засварын хэлтсийн "МӨНХИЙН ХӨДӨЛГҮҮР" багтай 3 сая 500 мянган төгрөгийн бооцоотой волейболын төрлөөр өрсөлдсөн ба "МӨНХИЙН ХӨДӨЛГҮҮР" баг 2:0-ийн харьцаатайгаар хожиж шагналын эзэд болсон юм. 

Спортын тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид, зохион байгуулалтын багийнхан болон бусад нийт ажилчиддаа 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. 

Сайх бүхнийг арвижуулж буй 20 дахь жил