Мэдээлэл
Худалдааны зар
ШИНЭ ТЕХНИКҮҮДЭЭ ХҮЛЭЭЖ АВЛАА БУЦАХ

Өнгөрөгч Даваа гараг буюу 2017 оны 08-р сарын 21-ний өдөр шинээр 5 ширхэг CATERPILLAR 777G болон 5 ширхэг KOMATSU HD785 автосамосвалуудаа хүлээн авах арга хэмжээ уурхайн сайт дээр амжилттай зохион байгуулагдаж, техникийн хүчин чадлаа нэмэгдүүллээ.

  

Уг арга хэмжээнд “Вагнер Ази” ХХК-иас Ерөнхий захирал Kelwin K Andrew, Худалдааны газрын захирал Э. Энхдэлгэр, Санхүүгийн газрын захирал А. Нямдорж нар CATERPILLAR 777G автосамосвалуудыг “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х. Батхишиг, Уурхайн менежер О. Даваасүрэн, Уурхайн үйл ажиллагаа хариуцсан менежер Х. Нэргүй, Засварын менежер Т. Нарангэрэл нарт хүлээлгэн өгч хүндэтгэлийн тууз хайчилсан бол “Трансвест Монголиа” ХХК-иас Ерөнхий захирал David Turnbull, Ерөнхий менежер Matt Briggs, Худалдааны захирал Болдсүх нар KOMATSU HD785 автосамосвалуудыг “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х. Батхишиг, Уурхайн менежер О. Даваасүрэн, Уурхайн үйл ажиллагаа хариуцсан менежер Х. Нэргүй, Засварын менежер Ш. Баттулга нарт  хүлээлгэн өгч хүндэтгэлийн тууз хайчиллаа.

  

Тус арга хэмжээнд төв оффисоо төлөөлж Гүйцэтгэх захирал Х. Батхишиг, Бизнес хөгжил хариуцсан менежер М. Хүрэлбаатар, Хангамжийн менежер Б. Энхбаяр нар оролцсон бол уурхайгаас Уурхайн менежер О. Даваасүрэн, Уурхайн үйл ажиллагаа хариуцсан менежер Х. Нэргүй, Засварын менежер Ш. Баттулга, Засварын менежер Т. Нарангэрэл болон уурхайн хамт олон оролцлоо.