Мэдээлэл
Худалдааны зар
" 2 ДАХЬ ЭЭЛЖИЙНХНИЙ СЕРТИФИКАТ ГАРЛАА" БУЦАХ

"ХАИ" ХХК-ий Хүний нөөцийн хэлтсээс 2017 онд хэрэгжүүлж буй төслийн хүрээнд шинэ залуу боловсон хүчнийг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан харилцагч байгууллагуудтайгаа хамтарсан хөтөлбөрт хамруулан уул уурхайн техник тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний сургалтанд хамруулан ажилд авах төсөл маань амжилттай үргэлжилж 2 дахь ээлжийн төгсөгчид маань наадмын өмнөхөн сургалтаа дуусч аль  хэдийн төслүүддээ хуваарилагдан ажлын байрандаа очоод байна. Сургалтандаа 100%-ийн ирцтэй хамрагдсан залуус маань ажилдаа ч мөн дур сонирхолтой, урам зоригтой, удирдлагууд нь ам сайтай байгаа нь ажил олгогч бидний хувьд сэтгэл хангалуун байна.

       

Энэхүү сургалтанд хамрагдаж чадаагүй залуучууд уг төслийг үргэлжлүүлэхийг "ХАИ" ХХК-ий удирдлагуудаас удаа дараа хүсэлтээ илэрхийлж буйг харгалзан үзэн дахин цөөн тооны шинэ залуу боловсон хүчнийг сонгон шалгаруулалтанд хамруулан авахаар болж буйг мэдэгдэхэд таатай байна.