Мэдээлэл
Худалдааны зар
Алтансувд охин эмнэлгээс гарлаа БУЦАХ

Бид хүүхдийн баяраар хүний өөрийн нийлсэн 30 гаран хүүхдийг асран хамгаалдаг Сарнай хэмээх бүсгүйнд очиж далайд дусал нэмэр гэдгээр сэтгэлийн өглөг өргөсөн билээ. Биднийг очих үед Алтансувд гэдэг 6 настай охин  ядруухан биетэй орондоо байх бөгөөд эмнэлэгт үзүүлэн хэвтүүлэх гэхээр бичиг баримт байхгүй  хүлээж  авдаггүй гэсэн шалтгаанаар гэртээ байж байлаа.

Компанийн удирдлагын санаачлагаар Алтансувд охиныг эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэх санал гарсан юм. Одоо охин эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд, эдгээд сэргэлэн цовоо болоод гэртээ буцлаа.

          

Монголын маань нэг үр ч гэсэн эрүүл саруул байг ээ!

БУЯНЫ ҮР ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!