Мэдээлэл
Худалдааны зар
ЦОГТЦЭЦИЙ СУМЫН 2017 ОНЫ "САГСАН БӨМБӨГ"-ИЙН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЭЭ БУЦАХ

“Гашуун сухайт авто зам” ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан Цогтцэций сумын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн 2017 оны 06-р сарын 27-оос 28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд  эрэгтэй 16, эмэгтэй 5 баг тамирчид  оролцож ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ дайчлан оролцсоноос Э.Далайцэрэн ахлагчтай манай эрэгтэй баг тамирчид амжилттай оролцож "ТЭРГҮҮН БАЙР", 2 байрыг "Таван Толгой" ХК, 3-р байрыг "Энерси Ресурс" ХХК-ийн баг тамирчид тус тус эзэллээ. 

Баруун гар талаас : Төлөвлөлтийн инженер Д. Бүтэнбаяр, Ашиглалтын инженер Э. Далайцэрэн, Засварын механик Г. Отгонбаяр, Засвар төлөвлөлтийн инженер Б. Жавхлан, Уурхайн менежер О. Даваасүрэн Экскаварторын оператор Э. Далайцэрэн, Механик Ц. Төрболд /Белаз сервис/, Механик Н. Улаанхүү /Трансвест/

Компанийн нэрээ гаргаж амжилттай оролцсон баг тамирчиддаа нийт ажилчдын өмнөөс халуун баяр хүргэе!!!